BLUESKY

Үнэн ба худал

          

        

Юуны өмнө та бүхэндээ энэхүү сэдвийг анхааралтай уншихыг хүсье.Учир нь хүний бэлгийн чиг хандлагын талаар хүмүүс ярилцах дургүй байдаг ч үүнийг хүн бүр л дотроо сонирхож байдаг шүү дээ.Бэлгийн чиг хандлагын талаар хүмүүс ихэвчлэн ам дамжсан цуу яриа, хэвлэлийн үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээс авдаг гэвэл хилсдэхгүй байх.Бодит мэдээллийн хомсдолоос үүдэлтэй харилцан адилгүй ойлголт нь энэ асуудалд биднийг хэрэгт дурласан, эргэлзсэн, айж түгшсэн эсвэл буруушаасан янз бүрйин байдлаар хандахад хүргэдэг юм.BLOGMN-ийн гишүүд та бүхэн үнэнийг мэдээсэй гэж би маш их хүсч байна.Та бүхний бодол нийгмийн цөөнх болсон гомосекс чиг хандлагатай хүмүүсийн хувьд хамгийн чухал гэдгийг хэлье.

 

 

Асуулт

Зөв хариулт  буюу нэмэлт тайлбар.

 

1

Хүмүүс өөрсдийнхөө бэлгийн чиг хандлагыг сонгох боломжтой

 

Энэ бол худал дам яриа. Хүмүүс хэнийг сонирхож, таалахаа сонгох боломжгүй, харин мэдэрдэг. Иймд олонхи эрдэмтэн, судлаачид өнөөдөр хүний бэлгийн чиг хандлага нь хүний амьдралын их эрт үед ихэвчлэн биологийн хүчин зүйлээс шалтгаалан тодорхойлогддог гэдгийг тогтоосон.

 

2

 

ХДХВ/ДОХ нь зөвхөн гомосекс хүмүүсийн өвчин

 

Энэ бол худал дам яриа. Хэдийгээр ХДХВ/ДОХ нь өндөр хөгжилтэй орнуудад анх илрэх үедээ гэй хүмүүсийн дунд тархсан ч гэсэн ХДХВ-ын халдварын түвшин эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд, өсвөр насныхны дунд маш хурдацтайгаар өсч байна. Гэтэл үнэндээ хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон, хар тамхийг судсаар тарихдаа зүү, тариурыг дундаа хэрэглэсэн гетеросекс, гомосекс хэн боловч ХДХВ-ын халдварыг авах боломжтой.

 

3

Гомосекс эрчүүд ба лесби эмэгтэйчүүдийг гадаад байдлаар  нь таньж болно

 

Энэ бол худал дам яриа. Гадаад байдлаараа гомо ба лесби хүмүүс бусдаас ялгагддагүй. Тэд бие биенийгээ илүү таних зорилгоор хувцаслалтандаа зарим нэгэн содон тэмдэг хэрэглэх тохиолдол байдаг. Харин ихэнх нь өөрсдийгөө гомо гэдгээ бусдаас нуудаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

4

Ихэнх лесби эмэгтэйчүүд эрэгтэй болох, ихэнх гомо эрчүүд эмэгтэй болох хүсэлтэй байдаг

 

Энэ бол худал дам яриа. Бэлгийн чиг хандлагаа бүрэн ойлгоогүй байхдаа өөрийгөө өөрчлөх, бусдын адил болох хүсэл эрмэлзэл олонхид төрдөг.  Харин  өөрийгөө бүрэн ойлгосны дараа энэхүү хүсэл үгүй болдог байна.

 

5

Ихэнх гомосекс хүмүүс эрүүл өсөн бойжиж, аз жаргалтай амьдардаг

 

Энэ бол үнэн. Ижил хүйстэнтэйгээ явалддаг хүмүүс үргэлж бэрхшээлтэй учирч, аз жаргалгүй байдаг гэсэн яриа байдаг. Харамсалтай нь олон гэй болон лесби хүмүүс өөрсдийн бэлгийн чиг хандлагад сэтгэл нь эмзэглэж, түүнийг өөрчлөх, нуухыг эрмэлзэх, түүнчлэн олон хэлбэрээр ялгаварлан гадуурхагддаг зэргээс болж тэдэнд бэрхшээл учрах нь олонтаа. Гэвч олонхи нь амьдралдаа сэтгэл хангалуун, эрүүл энх,  жаргалтай амьдарч байдаг. Ижил хүйстэй хэн нэгний тухай тачаалдан бодож, сэтгэх нь тухайн хүн гомо гэсэн үг.

 

6

 

Гомосекс байх нь гаж үзэгдэл

 

Энэ бол худлаа. Хүн судлаач Форд, Бееч нар гомо зан үйлийг нилээд анхааралтай судалсны эцэст сүүн тэжээлтний аймгийн бүх амьтанд ийм чиг хандлага байдаг болохыг тогтоосон байна. Ан амьтан, хорхой шавьж болон хүн төрөлхтний хөгжлийн бүхий л үе шатанд ижил төрлийн хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд ийм өргөн хэмжээний үзэгдлийг гаж гэж үзэх үндэслэлгүй юм гэжээ.

 

7

Гомосекс хүмүүс чин сэтгэлээсээ хүсэж, чармайвал гетеросекс чиг хандлагатай болох боломжтой

 

Энэ бол худлаа. Хэдийгээр гэй буюу лесби хүмүүс энэ чиг баримжаагаа өөрчлөхийг эрмэлзэн хүч чармайлт гаргаж байсан ч энэ нь ихэвчлэн талаар өнгөрч байжээ. Хүмүүс ихэвчлэн ижил хүйстэнтэй хавьтахыг гаж зуршил буюу өвчин гэж үзэж эмчлэхийг оролдож байсан боловч эмчлэгдэх боломжгүй байлаа. Учир нь энэ бол өвчин биш. Харин гомо хүмүүсийн хувьд бэлгийн амьдралынхаа зан үйлийг өөрчлөх боломжтой боловч өөрсдийн бэлгийн чиг баримжааг өөрчлөх боломжгүй юм. Тэгэхээр гэй юмуу лесби хүн эсрэг хүйсийнхэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог чиг баримжаатай болохыг эрмэлзэж оролдох нь өөрийнхөө дотоод мэдрэмжтэй зөрчилдөхөд хүргэж, ихэвчлэн сэтгэл зүйн гүн хямрал, өвчлөл үүсгэдэг.

 

8

Хэн нэгэн  хүнийг гомосекс чиг хандлагатай болгох боломжгүй

 

Энэ бол үнэн. Хэдийгээр зарим хүмүүс багш нар, зөвлөгчид, түүнчлэн эцэг эх хүүхдүүдийг гэй юмуу лесби болоход нөлөөлдөг гэж итгэдэг боловч үнэндээ хэн нэгэн хүн хэн нэгний бэлгийн чиг хандлагыг өөрчилж чадна гэдэг нь худлаа юм. Амьдрал дээр л гэхэд  гэй юмуу лесби эцэг, эхээс төрсөн хүүхдүүд тийм байдаггүй. Хүний бэлгийн чиг хандлага нь хүний амьдралын эрт үед магадгүй төрөх үед ч төлөвшсөн байдаг.

 

9

 

Хүүхдээ гомосекс болох эсэхэд эцэг эхчүүд ихээхэн нөлөөлдөг

 

Энэ бол худлаа. Эсрэг болон ижил хүйстэнтэйгээ мөн хоёулантай нь бэлгийн харьцаанд ордог бэлгийн чиг хандлага бүхий хүүхдүүд янз бүрийн гэр бүлд төрж, өссөн байдаг. Олон жилийн судалгаа эцэг эхийнх нь бэлгийн зан үйл хүүхдэд нь нөлөөлснийг баталсан буюу хүүхдийнхээ ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд орох зан үйлийн шалтгаан нь эцэг эх нь байсан тохиолдлыг олж тогтоосон нь үгүй байна. Ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйл бүхий эцэг эхтэй айлын хүүхдүүдийн 90 гаруй хувь нь эсрэг хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйлтэй байжээ. Түүнчлэн ижил хүйстэнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйл бүхий хүмүүсийн ихэнх хувь нь эсрэг хүйсийн хүнтэй бэлгийн харьцаанд ордог зан үйл бүхий гэр бүлд төрж өссөн байдаг.

 

10

Ижил хүйстэй хэн нэгний тухай боддог л бол гомосекс гэсэн үг.

 

Энэ бол худлаа. Үнэндээ бол олон хүмүүс амьдралынхаа аль нэг хугацаанд ижил хүйс бүхий хэн нэгний тухай тачаадан бодох нь байдаг. Гэхдээ  энэ нь тэдгээр хүмүүс гэй юмуу лесби гэсэн үг биш юм. Гэхдээ тухайн хүний хүсэл тачаалын ихэнх хэсэг нь ижил хүйсийн хүн рүүгээ чиглэж байвал энэ нь өөр ойлголт юм. Энэ тохиолдолд тухайн хүн гэй юмуу лесби байж болох талтай. Аливаа хүн ганц шөнийн дотор гомо эсэхээ мэдэх боломжгүй юм. Энэ нь тодорхой цаг хугацааны явцад танигдана.


Сэтгэгдэл үлдээх

12:52 , 2011-05-10 .. Бичсэн: Зочин
99404916 ýíý ãàæ òýíýã íîâø áèåý ¿íýëýã÷
ÿíõàí


Сэтгэгдэл

23:35 , 2007-06-11 .. Бичсэн: зочин
¿íýõýýð ñîíèðõîëòîé ñàéõàí áè÷ëýã áè÷ñýí áàéíà.Õ¿ì¿¿ñýý ýíý áè÷ëýãèéã ñàéí óíøààðàé.Íýýðýý ÷ áè áóðóó áîäîëòîé ÿâæýý





Зассан: sexy_cute хэзээ: 2007-6-13 04:46

Сэтгэгдэл

23:20 , 2007-06-11 .. Бичсэн: хундага
анхны бичлэгийг чинь уншив. бэлгийн цөөнх (ингэж нэрлээд байдаг билүү үгүй билүү?) -ийн тухайд адилхан хүн болохынх нь хувьд аль болох ойлгох юмсан, хэт туйлширч ялгавартай хандахгүй юмсан гэж бодож явдаг юм. бэлгийн хандлагаа хэт дөвийлгөхгүйгээр энгийн бодит үнэнийг бичээсэй гэж хүсэж байна. насанд хүрээгүй болон төлөвшиж гүйцээгүй олон залуус блогмн-ээр зочилдог болохыг санахад илүүдэхгүй биз дээ. олон бичлэг хийгээрэй. амжилт хүсье.
жич: би чиний оронд байсан бол бичлэгийнхээ эхэнд ингэж айхтар том цэнхэр үсгээр анхааруулга бичихгүй байлаа. хамгийн энгийн аргаар өөрийгөө илэрхийлэх боломжтой байх аа.

зочин-д
та өөрөө харин яагаад нэрээ нуугаав? энд өөрийн чинь сонирхосноор гар хангалгын тухай биш арай өөр зүйл бичих гэж байх шиг байхын.

Сэтгэгдэл

22:49 , 2007-06-11 .. Бичсэн: зочин
нэг үйл асуухаа мартчихаж. таныг яагаад ч юм гар гангалгын мастер юм биш байгаа гэж бодоод байх юм тиймүү? эвгүй асуулт асуусан бол уучлаарай. таны цаашдын амьдрал амжилт хүсье.

Сэтгэгдэл

22:19 , 2007-06-11 .. Бичсэн: зочин
анхны блогоо нээнгүүтээ шууд санаа зовсон бичлэг бичээ л. өөрийнхөө сесксийн мэдрэмжийн талаар хэлэхгүй юу? яагаад нэрээ нууцлах боловоо?

{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Ìîíãîëûí Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò ø¿¿
Ìîíãîëûí Ëåñáè, Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

SEXY ЗАЛУУЧУУД | цуврал-2 |
SEXY ЗАЛУУЧУУД | цуврал-1 |
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
БОРООТОЙ ГУНИГ
БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА

Найзууд

хундага





:-)
 
xaax