BLUESKY

БОРООТОЙ ГУНИГ

Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна.Би яагаад ч юм бүрхэг, чийг үнэртсэн, сэрүүхэн өдөрт дуртай.Сэтгэл тайтгараад нэг сайхан байдаг юм.Өнөө өглөө ажилруугаа алхсан гээд боддоо.Бараг л арваад буудал шүү хэ хэ.Бороо жаахан жааханаар ороод л... Үнэхээр сайхан.Ажилдаа алхаад ирсэн чинь манайхан бараг ирээгүй байх юм.Ойрд цаг агаар аймаар муухай яахаараа зуны улирал талдаа орж байхад хавар шиг шуурдаг байнаа.Алхаад явж байхад нэг л сэтгэл гэгэлзээд сонин санагдаад...за за нэг иймэрхүү өглөөг үдэж байна даа.Тэгээд нэг сайхан шүлэг тэрлэмээр санагдаад...Та нарт таалагдах байхаа хэ хэ.

                        Нэг орсон бороонд хоёр норж болохгүй
                        Нэгэнт дурласан хүнээсээ хоёр урваж чадахгүй
                        Чиний араншин хэнийх вэ
                        Миний араншин хаврынх аа
                        Хатуу цэвдэг хөрсөнд ургах л гэж ургана
                        Хайлган намар цагаар унах л гэж унана
                        Чиний тавилан хэнийх вэ
                        Миний зовлон цэцгийнх ээ
                        Олны дунд эрхэмсүү ч сэтгэлээрээ ганцаардана
                        Одны гэгээнд ханьсавч ч амархан уйдна
                        Чиний гуниг хэнийх вэ
                        Миний гуниг сарных аа...

Би одоо рок попын шинэхэн дуучин Маралжингоогийн "Хүлээсэн учирал" дууг сонсож байна.Гоё дуу шүү.Би энэ дууг гарангуут нь л цээжилсэн хэ хэ сонсоод л сонсоод л байдаг ерөөсөө уйдадгүй юмаа...


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 8 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Ìîíãîëûí Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò ø¿¿
Ìîíãîëûí Ëåñáè, Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

SEXY ЗАЛУУЧУУД | цуврал-2 |
SEXY ЗАЛУУЧУУД | цуврал-1 |
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
БОРООТОЙ ГУНИГ
БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА

Найзууд

хундага





:-)
 
xaax