BLUESKY | |
η' 16
ганц хүний театрт зохиолч, найруулагч, жүжигчин .. хөшиг нээдэг, хаадаг хүн болж бие даан зүтгэсээр баахан туйлджээ. заримдаа гаднаас хэн нэгнийг хүчээр татан оролцуулахаар мэрийвч мөнөөх театр ганц хүнийх тул тэгсгээд багталцахгүй болдог билээ. театрынхаа үүдэнд хаа нэг цэцэг худалдахаар зогсохдоо өөрөөс өөр хүн өөрт минь зориулж авахгүйг мэдсээр атал өнгө шилж, өтөл навчийг нь түүж арчилсан, зөвхөн өөртөө таалагдах цэцгээр дүүргэсэн хувинг тэнхээ мэдэн өшиглөж орхиод, тэрүүхэнд тунасан усыг хэргээр туучин, галбиргүйхэн мөрийг армаг тармагтуулан гүйж одмоор.
мөр үү? мөр гэж... үлддэг, үлдээдэ... η' 14 Бичсэн:
хундага
12:06 , 2009-08-14 .. Бичигдсэн: хааяа бас дуу муу сонсийшд .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос Hello... Can you hear me Am I getting through to you Hello... Is it late there Is there laughter on the line Are you sure you're there alone Cuz I'm trying to explain something's wrong You just don't sound the same утас дуугарав.. Бичсэн:
хундага
22:34 , 2009-08-13 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс .. 11 сэтгэгдлүүд .. Холбоос
түүний дугаар.
мэнд мэдэв. тэр талархав. би дуугүй. утас тасрав. дахин дуугарав. түүний дугаар. .. сэргээх санаа бий юу гэнэ. шинээр эхэлснээ яахав? гэв. хүмүүс юу гэх хамаагүй гэнэ. чиний амнаас сонсоё гэв. үгүй гэсэнгүй... үнэн байжээ.. ... шинийг цэглэж ч чадна, цэцэглүүлж ч чадна гэнэ. чадал чинь гоц сонин биш, чиний зүрхэн дэх онц сонин. чихний сонссонд нүд гомдов. нүдний гомдлоор хацар норов. хацар сэврэхдээ ам таталгав. хорон үгийг харамгүй тургив. хариу хэлүүлэлгүй тасалж орхив. хүлээсэн бүхнээ сонссон, гэтэл хүлээстэй мэт тарчлах нь яагаад?... η' 13 Бичсэн:
хундага
18:50 , 2009-08-13 .. Бичигдсэн: аа донгосч л байхгүй юу .. 6 сэтгэгдлүүд .. Холбоос
олон жил завсарлаж завсарлаж блогмн рүү нэвтрэх аз таарч бөөн баяр. эхлээд тулгамдаад баахан тойрч давхилаа. нөхөр Админий зүгээс тайлбар хийсэн байх болов уу гэж баахан хайгаад олсонгүй. эмгэн маний нүд муудав уу, энэ Админий суртахуун муудав уу.
МИАТ-ынхан нэг иймэрхүүсэн. онгоц цагтаа хөөрөхгүй, буухгүй аль ч тохиолдолд тэд бодит мэдээллийг шуурхай өгөхийг цээрлэдэг бөгөөд энэ нь зөвхөн зорчигчдоо тайван байлгахын төлөө. онгоцны дугуй хагарсан, түлш гоожсон, урд шилэнд ан цав гарсан, урагшаа дарга нар зугаалахдаа унаж явсан онгоц эвдэрсний улмаас таанарын зорчих онгоц тэднийг угтахаар нисээд... ζ' 29 Бичсэн:
хундага
13:36 , 2009-07-29 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс .. 19 сэтгэгдлүүд .. Холбоос
зүрхнээс алс баруун бугуйд
зүүж үзэв. норов сондорыг эгүүлэхийн завдалгүй эзэн нь угзчив. эвгүй! ζ'. 23 Бичсэн:
хундага
23:17 , 2009-07-22 .. Бичигдсэн: хааяа бас дуу муу сонсийшд .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
зун дуусах нь ээ...
эхлүүлж амжаагүй байтал намартай золгох нь.бичих юм элбэгдээд би өөрөө хүрэлцэхгүй тул ингэсгээд орхив. ♪♪♪...涙が溢れる悲しい季節は 誰かに抱かれた夢をみるぅ 泣きたい気持ちは言葉にできないぃ 今夜も冷たい雨が降るぅ...♪♪ маи нэим ииз..наадмын хэд хоног энд лав виикэндээр таарав. таануудын байгаа газар ямар гариг байв? би, Мягмарсүрэн гуайн "Барын зулзага бамбар"-ыг уншиж наадамлав. өмнөх хоёр ном шигээ санагдаагүй ч уншиж суугаад инээмсэглэсэн шиг, ухаарсан шиг, уярсан шиг байвай. амьтны ертөнц хамаагүй шударга юм. нэг гоё өгүүлбэр олж уншсан. "чиний амьдрал бол чиний араншин юм" гоё биш юмаа... үнэн гэсэн нь дээр юм. үнэн юмыг цагийг нь олж мэдэх гэдэг гоё юм. тэгэхээр гоё өгүүлбэр гэсэн ч болох л юм байна. саяхан нэг хэсэг хөгжим уянгалав уу гэтэл... тэр хөгжмийг уянгалуулах эсэхийг, уянгалж байсныг унтраах эсэхийг, улам дууг ... ζ'. 11 Бичсэн:
хундага
11:40 , 2009-07-11 .. Бичигдсэн: хааяа бас дуу муу сонсийшд .. 8 сэтгэгдлүүд .. Холбоос ϛ' 30тольдож зогстол ганц нэг цагаан үс харагдав. би гайхсангүй ээ. ахиулан үсээ яртал нэлээн хэд хэд харагдана. цав цагаан биш юм аа, шаргалдуу, тамхины бохинд идэгдэж шарласан өвгөн хүний хумсны үзүүр шиг. харсаар байтал хар өнгөтэй юм бараг үлдэхээ байж, тэр чигтээ шахуу шаргал буурал болоод, хаа нэг хар зураас үзэгдэхэд харамсаж халаглах сэтгэл огтхон ч төрөхгүй нь хачирхалтай. учиргүй ихээр уйлсны хойно цээжинд нүдний ус амтагдаж, хэсэг зуур хоосорч орхидогтой ойролцоо. тэгсгээд би түрүүхэн хана өөд цоройлгосон чигээр уясан мориндоо мордох гэтэл... нэг л мэдэхэд, нурж урссан шороон дунд хөлийн ... тэр.. бууз..
бараг хуушуур шиг том. их гар гаргаж чимхжээ.
сарнайг эгц дээрээс нь харахад ямар байдаг билээ, нэг тиймэрхүү олон нарийн нугалаастай чимхэж. нугалаас болгоны завсар мах харагдана. тэрүүхэнд ширээний ард ээж, эгч хоёр суучихсан энэ буузнаас иднэ. дундаа нэлээнийг тавьжээ. би энэ наана гартаа нэгийг бариад хазаж байхын... ннн? өндөг байна. элдсэн гурилан дээрээ хутгасан өндөг түрхэж байж махаа тавьж чимхжээ. амт нь... амт нь тодорхойгүй. тэнд суух ээж шалир шалир гэж чимээтэй идэх нь яршигтай санагдаж эхлэв. гараад явчдымү.. “тэр” яагаад бууз ирүүлсийм бол? хаа холоос... дахин... зуун
зуун задгай, жаран хагархай... халгаж халгаж нэг эргээд хартал миний өдрүүд, миний эргэн тойрны юмс, хүмс, надад ирэх өдрүүд, тэр өдрүүдийг дүүргэх юмс, хүмс гэж зуун задгай жаран хагархай.
нэгмөсөн зуун задгай, жаран хагархайг зуугаар үржүүлж түмэн задгай, түмийн талаас илүүхэн хагархай болгож буталж орхиод тэр чигт нь хаячих юмсан. бүхлээр үлдэх нь хуучны хэдэн багц дурсамж л юм шив дээ. багц дурсамж байгаа нь бас чиг авууштай. энэ хагархай өдрүүдийг бүхэлдэж дурсах тэр өдөр ирэх хүртэл би өөрөө бүтэн, бас бүхэл байхсан.... сонссон чинь.. Бичсэн:
хундага
14:12 , 2009-06-03 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь уншихгүй дэмий үгс .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос
нэг юм санаанд орчлоо, энэ дууг сонсоод. нэг биш юм аа... нэлээн хэсэг хугацааны дурсамж.
надад бас идэр нас байсымшд. дандаа ч ийм чавганц явсым биш, зарим нэг хүний хэлснээр...ниламсаа дээлийнхээ хормойгоор арчив... хэдэн он байсым, хуучин цагт л юмдаг, гэрээсээ хол, цөлөгдчихсөн байсан үе. танил хөгшний урьснаар том хотод шинэ жил өнгөрүүлчихээд, аятайхан аашилж, айлын хоол буудаж байж хэмнэсэн хэдэн эн-ээрээ сони-гийн хамгийн сүүлийн үеийн хуурцаг тоглуулдаг воокман авчихаад яг энэ дууг сонсон чимдаанаа чирэн цас пучигнуулсаар өөрийн оромжид ирэв ээ. зуухаа галлаж, оромжоо пүнггхийл... ϛ' 1үсээ ургуулдымү.. тэгээд зэвэнд идэгдсэн мэт өнгөөр будаад. тэгээд бүх юмыг хаяад гүйчихмээр. ५. 27 Бичсэн:
хундага
10:50 , 2009-05-27 .. Бичигдсэн: бичүүлсэн эзэн нь унш!! .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
мэил ирэв.
шилэн хүзүү рүү халуу оргих нь юуныхав? ५. 26 Бичсэн:
хундага
23:21 , 2009-05-25 .. Бичигдсэн: хааяа бас дуу муу сонсийшд .. 18 сэтгэгдлүүд .. Холбоос 06_Little Girl - Europe Dance 80s зарим нэг мөрөөдөл бүтэхгүй болсон. сарвайх ч хэрэггүй. зарим нэг ч гэж... ихэнх нь ч байж болох. бүтэхгүй болсонд, өглөө гүйцэд сэрэхийн өмнөхөн, шөнө гүн нойронд автахын өмнөхөн үе үе хачин их харамсана. заримдаа өөрийн шийдсэнг гүйцээхийн төлөө өөрийн санаж хүсэж байснаас тэс өөр, эсрэг байх, амьдрах хэрэг гардаг нь энэ хорвоод хүн дүрс олж, сурахаар ирсний учир ч байж болох тул... тэгсгээд хамар шархирахаа больдог доо. энэ дууг жаахан.. мохоогүй.. охин байхдаа сонсож байжээ... ай хөөрхий ... хэдэн төгрөг хэрэгтэй
тийшээ нэг ч их дуртай яваагүйм. тийм газар очих таатай биш. төмөр ширээ, хуучивтар сандал, уйтгартай, бүдэг өнгөөр будсан цэвэрхэн биш хана.. юуны ч юм нэвширсэн үнэр. үнэрийн тухайд би төсөөлж бодоод, түүндээ итгэдэг ч байж магад. ямар ч байсан таатай биш. хэдэн төгрөгөнд нь л болсон хэрэг. тэнд яригдах зүйлс дэндүү ойлгомжтой.
тэр надтай ойролцоо шахам харагдах ч өөрийнх нь хэлэх нь хамаагүй залуу аж. бага зэрэг ээрнэ. үг, яриа нь эмх цэгцгүй. нүд нь уйтгартай, ядарсан. гар, хуруу нь эвдэрсэн, хумс нь ... өмгөөлөгчийн хэлснийг дамжуулахад зарим зүйлийг ойлгохгүй байх бололтой тул пр... ५. 21
зиа... ингээд блогмн-н рьөнэссаансд зориулж нэгэн баглаа.
1. 2. 3. 4. японууд "турк кикьёо" гэж нэрлэдэг цэцэг гэнэ. харахад сарнай шиг. гэхдээ огт өөр төрлийн, тухайлбал "eustoma" гэдэг төрөлд багтдаг цэцэг гэнэ. англи нэр нь "russell prairie gentian"... хэл хугарчлаа. манайхаар "хадаасхан" гэдэг байх аа. англиар "spray carnation". нийтлэг байдаг хадаасханыг бодвол жижигхэн, цөөхөн дэлбээтэйм. японоор "шакү-якү". англиар... мэдэхгүй. хайгаад олсонгүй. латинаар бол "paeonia lactiflora" гэнэ. түрүүн хугарсан хэлийг нэмж нядлав. шакү-якү хажуунаасаа. бүрэн дэлгэрсэ... дуу оруулахаар болкүй байна, Алмас аа!!!! Бичсэн:
хундага
20:26 , 2009-05-19 .. Бичигдсэн: хааяа бас дуу муу сонсийшд .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
дуу оруулахаар болкүй байна, Алмас аа!!!!
५. 17
зиа.. айлд байгаа юм шиг санагдсан хэвээр. айлын хүмс бүгд нөгөө өрөөндөө орцгоочихоод, би ганцаар үлдсэн мэт л сэтгэгдэл төрөөд байхын. гээд яалтай билээ, нөгөө өрөө нь хаа байгааг мэдэхгүйм чинь ... гэж бодоод блогспотод суужийтал гэрт маань тог ирээд бөөн баяр ккк.
нэлээн хэд хоногийн өмнө утаат хотдоо хэд хонох завшаан гарав. очихын өмнөх 2 хоног нойр муутай байсан, яг нисэхийн өмнөх шөнө бараг 2 хүргэж унтаад өглөө 5 хагаст боссон зэргээс болоод хагас сэрэнги хүн хэд хонов. гол гол сонин сайханг базаад, нэгтгээд хэлэхийм бол... нэгд, анхны хайрын эзэн эхнэр авч байгаа, эсбөгөөс эхн... айлгасан, баясгасан улаан
эхлээд ногоон ханатай, ногоон шалтай өрөөнд орсон. тэнд онц сонирхолтой юу ч байгаагүй. дараагийн өрөө рүү. өрөө гэхээсээ танхим гэмээр том. бас л ногоон ханатай, ногоон шалтай. бэлтгэлийн танхим бололтой. хөлбөмбөгийнх? мэдэхгүй. чухам юу хийх гэж тэр ногоон танхимын цаад булан руу зүтгэснийг мэдэхгүй. ямартаа ч тийш тэмүүлж зүтгээд танхимын голд байсан тачир үстэй, дугуй царайтад загнуулж, уучлал гуйж байх бололтой. дотроо “энэмуу одоо..” гэсэншүү. наад талын хана дагуулж тавьсан урт модон сандал дээр баахан хүмс дунд хутгалдан суух намайг чиглээд ирж байнаа, эдний нэгэн бэисбоолын дасгалжуу...
|
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудÌîíãîëûí Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò ø¿¿Ìîíãîëûí Ëåñáè, Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò АнгилалуудСүүлийн бичлэгүүдSEXY ЗАЛУУЧУУД | цуврал-2 |SEXY ЗАЛУУЧУУД | цуврал-1 | Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла БОРООТОЙ ГУНИГ БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА Найзуудхундага |