BLUESKY

ээс өү ээс



Бичсэн: хундага
13:14 , 2009-11-01 .. Бичигдсэн: ひらがなとかで。。。 .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

選択肢が少ない方が幸せかもだと。。
取り柄が一つでもあればなんとかなるのが人生かもだと。。
神様よ!俺は、分岐点が大嫌い!



君が生きるといいね

Бичсэн: хундага
10:07 , 2009-10-31 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос

дуртай ириклаам.
анх үзээд ангайж хоцорсон.



тоглож байгаа жүжигчид нь эдний нэртэй дуучин, хөгжимчин, инээдмийн болон драмын жүжигчин, загвар өмсөгч, илбэчин... гээд урлагийнхан. урлагийнхан дотроо өөрсдийн онцгой төрх, шинж, бүтээлээрээ ялгардаг хүмүүс. жаахан сондгойдуу.
сүүлийн үед дурлаж байгаа ириклаамуудын ихэнх нь олон ангит жүжиг, кино мэт үйл явдал нь өчүүхэн эсвэл сонин учигаар холбоотой үргэлжлэх бүтээлүүд. заримдаа зурагтаар хань хийн суухдаа уйтгартай драмын дундуур гарах энэ мэт сайхан бүтээлүүдийг үзэж мөчийн зуур баясдаг гэхэд хилсдэхгүй.

юу мэдрэгджийна?...


долоо зууны тавин гурван хувь ба далан долоон үг

ааруул торчигнуулж суугаад арзгар хэдэн бутлагчийнхаа хамгийн отгоны нэг болох баруун доод агт арааныхаа 7.53%-иас хагацав. энэ тухай хэзээ хойно, тухайлбал, ааруул идсэнээс 30 минутын хойно хэлний үзүүрээр шүдний ариун цэврийг чээклэх эрүүл ахуйн уламжлалт ээвэнтийн үеэр олж илрүүлсэн ба бүхий л төрлийн эрэн сурвалжлах үйл ажиллагаа явуулаад ч аман дотроос лав илрүүлж дийлээгүй бөгөөд агт арааны өөдөс мөнөөх 7.53% нь ходоод болон түүнээс цаашхи шат дамжлагын аль нэгэнд боловсруулагдаж байгаа, эсбөгөөс, ходоодны мухар, арван хоёр нугалаа, бүдүүн, нарийн, шулуун, муруй гэдэсний завсар зайн хаа ...



нөгөө..

зурхайд удирдамж заавар болгосон байсны дагуу хатуу шийдвэр гаргахаар шийдсэн.. ч гэж дээ, аль дивангаравт шийдчихсэн байсан гэдгээ баталгаажуулсан шийдвэрийг өөрт нотлох шийдвэр гаргах шийдэлд эргэлт буцалтгүй хүрсэн гэж хүлээн зөвшөөрөхөөр шийдэхийг шийдсэн. ийм олон “шийдвэр” орсон байгаагаас үзэхэд нэлээн ярвигтай шийдвэр байсан нь илэрхий байгаа биддэ. ямартаа ч шийдэхээр шийдсээн.. тэхх, шийдсэн, зурхайн зурсны дагуу, цурхайн тушаасны дагуу. илбэт цурхайн тушаалаар эмэгтэй маний шийдвэрээр... гэдэг билүү.

таанууд зурхайд итгэдэг үү? би итгэмээр чүмчик байгаа үедээ, итгэмээр чүмчик юм хэл...



багад бол ая нь л таалагддаг байсан дуу


өнхрүүш

борогдуухан гэр ба бор цаасны төлөө зүглэдэг газрын хооронд унадаг албан тэрэгний түлшний гэрэл,
хэмжээ багассаныг мэдүүлж ёлтого хийснээс хойш 75 км, түлш шавхагдаж байгааг мэдүүлж тасралтгүй ёлтойсноос хойш 20 км лав явчихдаг болохыг тогтооосон амжилтаар энэ өдрийг угтавай. баргалжил 100 км.

Налайх орж тарваганы боодог цохиж, таанатай айраг шимж, танагтай авгай шинжиж, тарган адуу харж хийморио сэргээчихээд буцна гэсэн үг. уг амжилтыг тогтооход тэргийг ээлжилж унадаг япон авгай эзгүй 2 хоносон явдал ихээхэн түлхэц өгснийг дурьдах нь энэхүү манийн бомбогор, бамбагар биеийн удирдаач, эмээхийг ...




 


элдэв шалдар булдар. дөрөв

энэ улсад намар дундаа орох гээд тэнгэр хангай нь дүлэгнээд л байна. өглөө оройд сэрүүсээд л, өдөртөө огцом халаад л, заримдаа хэдэн дусал бороо хаяад л, зэврүүхэн орой салхилж үзээд л.

хавар ягаахан дэлбэнтэй сакүрагаар харц зөөллөн хэд хоносон модод шаргал өнгөтэй навчсаар шивэрч эхэлжээ. гялалзсан ногоон байснаа жин хөнгөрч шарлан, зүс хувилгасан навчсын араас төрөх гуниг, дэлгэрч дуусаад хөлөөр нэг навсайж байсан ягаан дэлбэнг хараад төрснийг бодвол хамаагүй хөнгөн байх нь гоё сайхан байгаад муухай болох, гайгүй боломжийн байгаад муухай болохын ялгаа маний цийлэнд хэрхэн тусаж, мөлгөрхөн т...



хайртай тэднийгээ нүцгэлэх дуртай


чиклаадууд... дуулж баййййй... зэргээээццццц..


нооооомммхнннн!!!


дөрвөөр жагсоооод...


гурвалжилж гуравлоооддд...


эхнээсээ нүцгэлээдддд.... 3 тоолохын дотор... 1..2..3..


дуусгааад... ноомхоннн!!!

эхнийхийг нүцгэлэх тушаал өгч байх хооронд энэ 4-ийн нэг нь 
аль нэг тийш алга болов уу гэтэл.. аманд орсон байлаа. мэдээж нүцгэнээр.

ай бурхан минь, амьдралын элдэв шалгуурыг давах болон сөгдөхөд шагнал болон аргадал болгож
амтат чиклаадыг арвинаар хайрладагт тань талархдаг билээ.
нүцгэлсэн амтатныхаа тугалган цаасаар шүдээ бүрж гялалзуулдаг балчир хөөрүү нас
ард үлдээд арван мянган жил өнгөрсөн ч
нүцгэн амтатн...


элдэг


хүйтэрч байнаа.
маний оролцох ёстой, маний эзэн суух ёстой, маний оргилуулж, үргэлжлүүлж, өндөрлөх ёстой үйл явдлууд
надаас түрүүлж өрнөөд.. би араас нь элдээд..
заримдаа хормойдож авах шахаад алдаад.. заримдаа хумсаа хугалан барин зуураад... зууралдаад..
заримынх нь барааг алдаад... алсаас харж харамсаад..
уг нь маний үйл явдлууд юм шүү дээ..
элдээд байна даа... тийм ээ?...


юун хаамэр, юун ламборгиини

Бичсэн: хундага
11:50 , 2009-09-27 .. Бичигдсэн: аан гэжээда.. .. 7 сэтгэгдлүүд .. Холбоос
нэр:
бүтээгдэхүүний оноосон нэр:
эцэг эхийн нэр:
тааз, бэлхүүсний тойрог, хөлийн урт:
биеийн жин:
идэвхтэй амьдрах хугацаа: 
эрчимтэй давхих дээд хурд:
хүнс тэжээл:
даац:
дугуйны маажих боломжит чиглэл:
Хондагийн.. бишээ, хундагын тодорхойлолт:пөэрснал мообильити тьүүл 
U3-X
Хонда
16см – 31.5 см – 65 см
10 кг
1 цаг цэнэглэвэл 1 цаг
6 км/ц
литиүм-ион
хэлкүйэ (манайхан яг хамаагүй сундалдийшү)
361°
цагаан самарны доторх шиг, хөөрхөн, шидтэй

Хондагийнхан 3 хоногийн өмнө өөрсдийн бүтээсэн нэгэн шинэ “унаа”-г олон түмэнд албан ёсоор дэлгэжээ. хэн ч хаанаас нь ч харсан хүүхдийн тоглоом мэт энэхүү пөэрснал мообильити тьү...



истада дадада...рарира.а.а.а.а.а....


маргаашнаас эхлээд өдөр болгон үүрийн дөрвөн жинд босож, үдшийн хэмнэлээс өмнө унтаж,
өглөөд сүү ууж, гимнаастаг хийж, оройд тараг идэж, таван зуу суниахаар шийдсээн...

... гэжийвал алав аа..
истададада..рарададддидадирири
рирадаридадада.а.а.а...рарададрадара.. парарара...

өтгөн ширэлдэнги гэзгийг сагсалзуулан, өргөн хавтгай тааз юуг хаяланхан, өөх махыг өвөр сугаар чихэлдүүлэн, өрөвгөр царайг өөд уруугүй татгануулан.. бүжсээр одовой...
дирарамммдарамммрирарира..

гандан буурч, гадаа хөсрийшихгүй шүү....


Бичсэн: хундага
15:14 , 2009-09-20 .. Бичигдсэн: ひらがなとかで。。。 .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос
結末告げる
君の濁声
受話器が憎い


дид юьү кис маи чиик?


... ♬ ♪ let me know とても懐かしい なぜに悲しい 戻れないの二度と
故郷とそこを呼んでいい
もし私が声あげて泣けるような場所なら そんな場所なら...♪ ♫
- unuudur nadad ix xachin sanagdaj bna. yu ch xiimeergui, esvel bur ytgagui,ter chigtee uxeed ugmuur ch yum shig
- gazar geseheer havar uhsen ni deerez
- gazar xulduugui bainaa
- odoo uheheer chini shuud holdchihood, yalzrahgui shd
- shataalguulchina
- tegj ih mongo zarj yaadyn, daldrahyn hoorond
- zugeer l nudee aniad xevteed baimaar, esvel gadaa garaad xaashaa ch xamaagui yavaad ugmuur
- neg tempeeree hun gj yu baihav. haa neg setgel uimreh baishde. uimersnii daraa jijigheen yumnaas saihnyg medreh hechneen gaihams...


элдэв шалдар булдар. гурав

шалдар булдар... шалдар булдар..

・ үс маань нэлээн ургаад, хойноо бөөгнүүлэхээр ишигний сүүлэрхүү юм үүсгээд сөрдийгөөд байхаар болсон. энэ чигээр ургуулсаар хондлойгоо давуулан, өвдөгний арын хонхорхой хүргэнгээ тэр чигээр зүтгүүлсээр шагай шүргэдэг болгоод үзүүрээр нь бакаалныхаа өлмий, өсгийг арчдаг болчихвол гутлын тосонд ч нэмэртэйм, бамбайж бомбойсон нурууг дагуулж урт харавтар гэзэг унжуулбал өндөрдүү, нарийвтар, цагаандуу харагдаад гуа сайханд ч хэрэгтэйм даа. гэх мэтээр би ер нь сүүлийн үед ахуй амьдралд ач тустай элдэв шинэ санаагаар мөлчгөрхөн тархиа дүүргэж суудаг болсон маань дэлхи...



элдэв шалдар булдар. хоёр

зиа.. ахиад шалдар булдарданаа.

・ шатаж, урсаж, аахилж үхэх гээд байсан хэдий ч энэ арлын энэ зун харьцангуй сэрүүхэн байлаа. нутагт минь бас тийм байсан сурагтай. европт бас сэрүүхэн байсан бололтой. ер нь л дэлхий даяараа сэрүүссэн зун байжээ. учир юу гэвээс наран авхайн гадаргад болдог бөөн бөөн дэлбэрэлтүүд 10-11 жилийн давтамжтайгаар цөөрдөг гэнэ. тэр жил нь таарчээ. бид нарнаас хэчнээн хамааралтай. байхгүй бол даарна, байхаар нь халууцна. тохитой өрөөнд, том цонхоор, түүний гэрлийг хүртэн өнгө ялгарах юмсыг харж, илчийг нь мэдэрч дулаацан, гэрлээр нь тэжээгдэн ургасан байгалийн хишгийг хү...



элдэв шалдар булдар. нэг

зиа... шалдар булдрыг үргэлжлүүлье дээ.

・ монголоос ирэх хүнд захин байж самар авчруулан, гамнан байж хэдэн орой цөмөв. баруун гарын эркий куруу, долообор курууны үзүүр дэбтэхийн зэрэгцээ эх нутгийнхаа налайсан намар цагийг, эх нийслэлийнхээ самрын ясанд навсайсан гудамжийг санагалзах сэтгэл түүнээс илүү дэбтэб. гэхдээ энэ жилийн самар муу гарчээ. нийтдээ давжаа. долообор курууны үзүүрийг домбогор уруулаар үмхэж дорсгор хиймэл шүдээр андуурч хазчихалгүй л суулаа. хазцан бол өдийд бор хөвөн шатааж тавиад, бөөн самбайд өлгийдөж ороогоод дээш гозойлгосон чигээр хэн нэгэнд юуг ч юм хатуу анхааруулс...



θ'. 1

Бичсэн: хундага
08:44 , 2009-09-05 .. Бичигдсэн: ннннн.. .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

энэ насан дээрээ аав минь юу бодож, юу мөрөөдөж, юу хүсэж, юуг ухаарч, юунд шаналж, юунд жаргаж, амьдралын олон өнгөнөөс алийг нь тод харж байсан бол гэж баахан бодоод ямартай ч шинээр ирсэн нялзрай охиндоо яаран ажлаа эрт дуусгачихаад гурав, дөрвөн цагийн орчим харьдаг байснаас үзвэл гэрэл гэгээтэй, өөдрөг, гэр рүүгээ яарсан өдрүүдтэй байсан байх гэдгээс өөр хариулт олдсонгүй ээ.

би, элдэв зүйлийн талаарх аавынхаа бодлыг сонсож гүйцээлгүй үдэх тавилантай байсан нь юутай харамсалтай. өдийд арай өөр өгүүлбэрүүд бичээд сууж байх байсансан даа.

намайг анх бархирсаар энэ бөмбөрцөгт ирэхэд аав хэдтэ...



элдэв шалдар булдар

ойрд уу? ойрд элдэв шалдар булдар юм болоод л байх шиг байсан. би нээх тоосон ч үгүй. одоо надад үнэхээр тоогдох заяатай юм хум алга болжээ, яажшүү энэ хорвоог бардагым байгаам, юм тоохоо байсан би, надад тоогдохоо байсан юм хум, ер нь биднүүс..
гэж солиоронгоо зарим нэгээс нь...

・ насны хань гэж бодож явсан аипод гэнэт нэг өдөр ажиллахаа больсон. урам хугарч хэдэн өдөр хэдэн сиидииг хэдэн талаас нь сонссоор зарим нэг дуу цээжлэн алдав. энэ дор орууллаа. хэрвээ би дахин хүн, хүн дотроо эмэгтэй хүн, түүн дотроо дуу муу дуулдагавтар хүн болж төрөх бол иймэрхүү хоолойтой байхсан гэж хальт мульт мөр...



{ Сүүлийн хуудас } { 17 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

Ìîíãîëûí Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò ø¿¿
Ìîíãîëûí Ëåñáè, Ãåé îëîí íèéòèéí çî÷ëîõ ñàéò

Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

SEXY ЗАЛУУЧУУД | цуврал-2 |
SEXY ЗАЛУУЧУУД | цуврал-1 |
Охид минь нүүрээ буд, нимгэн хувцасла
БОРООТОЙ ГУНИГ
БЭЛГИЙН ЧИГ ХАНДЛАГА

Найзууд

хундага